Skip to Content

Нөөц бололцоог сайжруулах ба олон улсын хамтын ажиллагаа

Монгол Улс газарзүйн заалтын системийг хөгжүүлж, эдийн засгийн боломжийг тэлэх зорилгоор чадавх бэхжүүлэх болон олон улсын хамтын ажиллагааг эрчимтэй өргөжүүлж байна.
2024 оны 9-р сард Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Монголын хуш модны самар” ГЗЗ-ын нөөц бололцоог сайжруулах, чадавх бэхжүүлэх семинар нь энэ чиглэлд хийгдсэн чухал алхам байв. Уг арга хэмжээ нь, 
- Газарзүйн заалтын бүртгэлийн үйл явц, шаардлагуудын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, - Оролцогч талуудын ур чадвар, ойлголтыг нэмэгдүүлэх,
- Монгол Улсын Лиссабоны хэлэлцээрийн Женевийн протоколд нэгдэх үйл явцыг хэлэлцэх,
- Мөн орон нутгийн үйлдвэрлэгчдийг, ГЗЗ-ын системийг амжилттай хэрэгжүүлэхэд шаардлагатай арга хэрэгсэл, эрх зүйн ойлголтоор хангах зорилготой байв.

Эдгээр санаачилга нь зөвхөн “Монголын хуш модны самар”-ын ГЗЗ-ыг хамгаалахаас гадна, Монгол Улсын экологийн тэнцвэр, уламжлалт мэдлэг, хөдөө аж ахуйн экспортыг дэмжих, олон улсын түвшинд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх урт хугацааны үр нөлөөтэй юм. ​

Sourse: https://ipom.gov.mn/mn.php?page=40&news=1527


Монголын хуш модны самар: Уламжлалт амтыг мэдрээрэй
Монгол орны хушны самрын өвөрмөц амт ба түүнтэй холбоотой өв соёлыг нээж мэдрээрэй.